Ш.Бямбасүрэн: Төсөв хүнд байгаа үед дэд сайд гэх дахиад нэг хоолны сав хэрэггүй

С.Гандэлгэр
2 цаг 15 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 


Тэрбээр "Уржигдар хоёр цаг хэртэй хүлээж байгаад бензин авсан. Би иргэдтэйгээ л адил олон цаг дугаарлаж авсан. Иргэд бухимдахгүй байхын арга алга. Иргэдэд хурдан шуурхай мэдээллээ өгөх ёстой.

Дэд сайдын асуудлыг эрх баригчид Засгийн газрын тухай хууль дээр байгаа. Бид хууль хэрэгжүүлж байгаа гэж яриад байгаа. Гэтэл бид дэд сайдгүй хэр хугацаанд яваад ирэв. 

Ер нь бол хууль хэрэгжүүлж байгаа гэж ярьж байгаа ч эрх баригчид хуулийг дуртай үедээ хэрэгжүүлж, дуртай үедээ зөрчиж байна. 

Ардын нам албан тушаал хуваарилж, дотоод зөрчлөө дарах гэж байна. Төсөв хүнд байгаа үед дахиад нэг хоолны сав хэрэгггүй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна