“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалт боллоо

Х.Есү
13 цаг 54 минутын өмнө

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороо, байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь төрийн албан хаагчдын ёс зүйн мэдлэг, ухамсар, хандлагыг дээшлүүлэх, төрийн албаны нэр хүндийг хамгаалах, ёс зүйн зөрчил, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Сургалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны төлөөлөл болон салбарын мэргэжилтнүүд төрийн албаны ёс зүйн зарчим, хууль эрх зүйн үндэс, ёс зүйн зөрчлийн жишээ, шийдвэрлэлт, хариуцлагын тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдоос цахим судалга авч, хэлэлцүүлэг өрнүүллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна