Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар мэдээлэл хүргэлээ

Х.Есү
2025/11/05

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Сургалт, судалгаа, мэдээллийн төвийн судалгаа хариуцсан мэргэжилтэн А.Сайханцэцэг өнөөдөр /2025.11.05/ албан хаагчдадаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ” сэдвээр мэдээлэл хүргэлээ.

Тодруулбал, хөгжлийн бэрхшээлийн онцлог, суралцахад тулгардаг бэрхшээл, тэдгээрийг даван туулж, хүүхэд бүр өөрийн онцлог, ур чадвартай тул итгэл өгч, боломж олгож, нийгмийн бүх хэсэгт тэгш хамруулах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

А.Сайханцэцэг нь 100 хувь харааны бэрхшээлтэй ч ажлын ур чадвар, гүйцэтгэл сайтай, ёс зүйтэй, мэдрэмжтэй манай шилдэг албан хаагчдын нэг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна