Оюутолгойн Хянан шалгах түр хороо хуралдана

Х.Батсайхан
1 цаг 46 минутын өмнө

УИХ-аас байгуулсан "Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хороо өнөөдөр хуралдаж, Нээлттэй сонсголын үр дүнд үндэслэн тус хорооноос боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Тогтоолын төслийг өчигдөр Эдийн Засгийн байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд асуудал тогтоолын 1.1 буюу “Онтрэ”-гийн хоёр лицензтой холбоотой заалтуудыг тойрч өрнөсөн бөгөөд лицензийг цулах эрх мэдлийг УИХ хэрэгжүүлэх, Засгийн газар хэрэгжүүлэх эсэхээс өөр онц зарчмын зөрүүтэй санал гараагүй юм.   ХШТХ-ны дарга О.Батнайрамдал өмнө нь сонсголын тайлан, тогтоолын төслийг УИХ-д танилцуулахдаа “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчтай байгуулсан өндөр ач холбогдолтой боловч анх тохирсон, Монголын талд нийт өгөөжийн 53 хувь ногдх зарчим алдагдсан тул цаг алдалгүй эргэн харж, нийгмийн хүлээлтэд нийцсэн өөрчлөлт оруулах цаг болсон нь Нээлттэй сонсголоор харагдлаа” гэж байв. 

ХШТХ-ны хурал 14.00 цагт "Их засаг" танхимд товлогджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна