УИХ-ын гишүүн Ө.Шижирээс төрийн өмчит компаниудын хувьчлалтай холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "Бид улсын төсөв тойрч яриад байдаг. Гэтэл ТӨК-иуд дээр тэрнээс давсан худалдан авалт явж байна. ТӨК-иудыг хувьчлах ёстой, гэхдээ OECD, Дэлхийн банкны зөвлөгөөг заавал дагах хэрэгтэй.
Дэд сайд болсноос ТӨК-ийн захирал болъё гэсэн яриаг та нар сонссон л байлгүй дээ. Тэнд л хамаг хөрөнгө яваад байна. Түүгээр сонгуулиа хийдэг, бүтцээ ашигладаг. Ийм л гажууд тогтолцоо байгаад байна" гэсэн байр суурь илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна