М.Энхцэцэг: Цахилгаан дамжуулах, түгээх компани төрд л байх ёстой

Х.Есү
2 цаг 17 минутын өмнө

Зарим төрийн өмчит компанийг хувьчлах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ--ын нгишүүн М.Энхцэцэг байр сууриа илэрхийлллээ. 

Тэрбээр, "Дулаан хангамж гэдэг чинь тухайн аймгийн амин чухал асуудал шүү дээ. Ер нь ДЦС-уудыг хувьчлахдаа болгоомжтой хандах ёстой. Байгаа ганц хоёр компаниа хувьд шилжүүлчихвэл эвгүй шүү. 

Бид тэр болгон дулааны эх үүсвэрийг олноор нь бариад байх боломж байхгүй. Тиймээс маш болгоомжтой хандах ёстой. Төрийн оролцоо сайн байж байж дулаан цахилгаан талдаа зохицуулалттай явахгүй бол эвгүй гэж л хэлээд байгаа юм. 

Үндсэн судас буюу цахилгаан дамжуулах цахилгаан түгээх компани маань ер нь төрд л байх ёстой. Хэрвээ үүнийг хувьчилчихвал маш аюултай" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна