Х.Ганхуяг: Цэргийн ангийг бүгдийг нь камержуулах шаардлагатай

Х.Есү
2 цаг 7 минутын өмнө

Цэргийн ангид үүсээд буй яргалал, дээрэлхэлтийн асуудлаар Шадар сайд Х.Ганхуягаас тодрууллаа. 

Тэрбээр, "Цэргийн алба гэдэг бол залуучуудыг эр хүн болгох, эх оронч болгох процесс гэж хардаг. Хэрхэвч, яргалал, дэглэлт байж болохгүй. Цэргийн ангийг бүгдийг нь камержуулах шаардлагатай гэж харж байна. 

Мөн хууль тогтоомжоор шаардлагатай бол удирдах албан тушаалтнуудад нь хариуцлага тооцдог байх асуудлыг заавал оруулмаар юм байна. Байнга хяналттай байх ёстой. 

Зодуулж байж эр хүн болдог гэдэг ойлголт хэрхэвч байж болохгүй. Цэргийн алба өөрөө эр хүнийг эр хүн болгож хатуужуулдаг. Цастай, бороотой, нартай, халуун, хүйтэнд тэсвэр хатуужлыг бий болгодог" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна