​МАН, АН Дэд сайд нарын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгууллаа

Zuv.mn
2 цаг 26 минутын өмнө

Эрх баригч МАН, сөрөг хүчин Ардчилсан нам Дэд сайд нарын асуудлаар Хамтарсан Ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг хэвлэлийн бага хурал зарлаж, энэ талаар мэдээллээ. 

Ардчилсан нам Хамтарсан Засгийн газарт байхдаа Бүтээмжийн менежер, Хяналтын менежер гэх албан тушаалыг ТӨК-иудад бий болгож, 128 хүнийг сөрөг хүчний намуудаас томилж байв. Чиг үүргийн хувьд бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах чиглэлд ажиллах үүрэгтэй энэ албан тушаалыг Засгийн газар байхгүй болгож, оронд нь Дэд сайд томилох шийдвэр гаргаснаар асуудал үүссэн юм. 

Өнөөдөр хамтарсан Ажлын хэсэг нь улс орны хэмжээнд асуудлыг том зургаар харж, төрийн бүтэц, орон тооны чиг үүргийн давхардлыг арилгах, энэ чиглэлд хууль, тогтоол боловсруулах чиглэлд хамтран ажиллана гэж мэдэгдсэн юм.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна