Н.Алтаншагай: Нефт боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэн, Сэлбэ дэд төвөө урагшлуулах хэрэгтэй байна

Х.Есү
2 цаг 5 минутын өмнө

УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгаас цаг үеийн асуулдлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Миний бие тэргүүтэй 21 их хурлын гишүүн гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүллэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсан. 

Авсан зээлээ яаралтай ашиглаж, Нефт боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэн, Сэлбэ дэд төвөө урагшлуулах хэрэгтэй байна. Энэ гурав бол өөрсдөө зээлээ төлчих чадалтай төсөл учраас төсөвт асуудал үүсэхгүй. 

Усан цахилгаан станц ашиглалтад орсноороо баруун аймгуудын эрчим хүчний үнэ дээр уян хатан байдлаар шийдэрлэх боломжтой. Сэлбэ дэд төв ашиглалтад орсноороо агаарын бохирдлыг бууруулах, орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх давуу талтай. 

Энэхүү өргөн барьж байгаа хуулийг нэлээн эх оронч хууль гэж харж байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна