Б.Энхбаяр: Цэргийн анги дээр шалшалт хийж байгаа

Х.Есү
1 цаг 47 минутын өмнө

Дотоодын цэргийн 05 дугаар ангид үүссэн асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас тодрууллаа. 

Тэрбээр, "Цэргүүдийг зодсон асуудлаар 30 хүнтэй ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг харж байж, хариуцлагын асуудал ярина. Маргааш мэдээлэл өгнө. 

Дэд сайд өнөөдөр  маргааш хоёр дотоодын цэргийн дөрвөн анги дээр өөрийн биеэр ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа дэд сайд мэдээлэл өгнө" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна