Уяач Ц.Батсайханыг АТҮТ-ийн даргад Я.Содбаатар "ЗҮТГҮҮЛЖ" байна

Zuv.mn
1 цаг 59 минутын өмнө

МАН-ын дарга нарын албан тушаалын халаа сэлгээ, бялуу хуваалт үргэлжилсээр байна.


Хамгийн сүүлийн жишээ нь, Авто тээврийн үндэсний төвийн даргаар Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, тод манлай уяач Ц.Батсайханыг томилох саналыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд хүргүүлжээ. 

Тус албан бичигт Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох "Авто тээврийн үндэсний төвийн захирлаар Ц.Батсайханыг томилуулах саналаа хүргүүлж байна" гэх албан бичиг өгсөн байна. 

Тод манлай уяач Ц.Батсайхан нь МАН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энх болон "Симба" хочтой Ц.Батаа нарын төрсөн дүү юм.

Автотээврийн салбар мэргэжлийн удирдлага шаарддаг онцлогтой салбар. Гэтэл хөдөө аж ахуй болон хувийн салбарт ажиллаж байснаас өөрөөр төрийн албаны туршлага нимгэн нэгнийг даргаар тавьж байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээлллээр Ц.Батсайханыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар дэмжиж зүтгүүлж байгаа гэнэ.

Энэ мэтээр эрх баригч нам мэргэжлийн удирдлагатай цомхон төрийг бий болгоно гэснийхээ тас эсрэг үйл ажиллагаа, томилгоо хийсээр байгаа нь анхаарал татаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна