Х.Ганхуяг: Одоогоор 30 гаран зөвшөөрлийг мэдэгдэл болгоод байна

Х.Есү
2025/12/26

Шадар сайд Х.Ганхуягаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Зөвшөөрлийн хууль 2022 онд батлагдсан. Түүнээс хойш хэрэгжилт дээр нь асуудал гарч байсан болохоор гурван удаа ажлын хэсэг байгуулж шалгаад санал дүгнэлтээ бэлдээд, эцэст нь нэмэлт өөрчлөлт хийхээс өөр аргагүй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Тиймээс ийнхүү нэмэлт өөрчлөлтөө өргөн барьж байгаа юм. 

 Зөвшөөрөл гэдэг зүйл шийдвэр гаргачдын хувьд яг л хар тамхи шиг болчихсон байна. Ард нь авлига, хүнд суртал л байгаа. Тиймээс энэ удаагийн хууль дээр мэдэгдэл гэдэг асуудлыг оруулж ирж байгаа юм. 

Нэг ёсондоо тусгай зөвшөөрлийн тоог нь бууруулаа. Эрсдэл багатайг нь энгийн рүү шилжүүлээд түүнээсээ мэдэгдлээр эрхэлж болох үйл ажиллагаануудыг л ялгасан. Одоогоор 30 гаран зөвшөөрлийг мэдэгдэл болгосон. 

Мэдэгдэл гэдэг нь эрсдэл багатай, шууд үйл ажиллагаа эрхлэх боломжтой зүйлийг хэлж байгаа. Заавал зөвшөөрөл шаардахгүй. Гэхдээ стандартын шаардлага хангах ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна