Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон сууц, тэтгэмжийн асуудлыг хамгийн ихээр хөндөж байна

Х.Есү
2 цаг 3 минутын өмнө

21 аймгаар тойрч, иргэдтэй уулзсан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "21 аймгийн иргэдтэй уулзахаар явсан уулзалт маань нэг сарын дараа дуусаж Улаанбаатартаа ирлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ч та нартай адилхан шүү босоод чаддаггүй юм гэхэд хэвтээд ч болтугай Монгол Улсыг тойрно гэж бодсон. 

Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэр томъёоноос болж ялгаварлан гадуурхалтад өртдөг асуудлын эсрэг хийж байгаа нэг акц юм.  21 аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон сууц, хөдөлмөр эхрлэлт, тэтгэмжийн асуудлыг хамгийн ихээр хөндөж байна. 

Уулзалтын үеэр бичгээр болон амаар, заалнаас маш олон саналууд ирсэн. Иргэд орон сууцны асуудлыг маш ихээр хөндөж байна. Тэтгэвэр тэтгэмж нэмсэн ч амьдрал сайжрахгүй байгаа талаар мөн хэлж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна