Зарим төрийн өмчит компанийг хувьчлах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Очирбатаас тодрууллаа.
Тэрбээр, "Засгийн газар биелэх ч юм шиг, биелэхгүй ч юм шиг ТӨК-иудыг хувьчлах төсөл оруулж ирээд хэлэлц гэж шахаад байна.
Дэд бүтэцтэй холбоотой, хүний хөгжилтэй холбоотой төрийн өмчит компаниудын ихэнх хувьцааг нь хувьчлах нь буруу гэж харж байгаа. Салбар болгон өөрийн гэсэн онцлогтой. Энэ болгон дээр нь мэргэжлийн хүмүүсээс судалгааг нь авчхаад хэлэлцэх эсэхээ оруулж ирэх ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна