О.Цогтгэрэл: Засгийн газрыг шаардлага биелүүлээгүй бол огцруулах бичгийг өргөн барина

Х.Есү
2 цаг 6 минутын өмнө

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс Засгийн газрыг огцрулах бичгийг хэзээ өргөн барих эсэх талаар тодрууллаа. 

Тэрбээр, "Засгийн газрыг огцруулах бичигт 35 гишүүн гарын үсэг зурсан. Бид дотооддоо гарын үсэг зураагүй гишүүдээ зурах ёстой гэж шахаж, шаардлагуудыг тавьж байна. Бид нөхцөл байдлыг дүгнэж байна. 

Ардчилсан намын бүлгээс Засгийн газрыг шаардлага биелүүлээгүй бол огцруулах бичгийг өргөн барина гэдэг байр суурьтай байгаа. Энэ асуудал дээр ямарваа нэг зүйлийн тохироо байхгүй. Би зөвхөн зарчмын шаардлага тавьж байгаа. Энэ бол АН-ын шаардлага биш, ард түмний хүсэл" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна