Б.Цэнгэл: Шинэ Яармаг 530 айлын орон сууцыг багш, эмч нарт ипотекийн зээлээр олгоно

Х.Есү
22 цаг 54 минутын өмнө

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр, "“Шинэ Яармаг” 530 айлын орон сууцыг Хөгжлийн банкны өрөнд авч багш, эмч нарт ипотекийн зээлээр олгоно. 

Хөтөлийн цемент шохой компанийн удирдлагын тухайд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч буюу Эрдэнэс Монгол нэгдэлээс энэ асуудлыг зохион байгуулах учиртай. Миний ойлгосноор түр томилгоо хийгдсэн байгаа гэж ойлгож байгаа. 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасанчлан төрийн өмчит компаниудыг өөрчлөн байгуулах биржээр хувьчлах буюу нээлттэй компани болгох үндсэн чиглэлийг хуулиараа өргөн мэдүүлээд их хурал баталдаг. 

Үүний үр дүнд бид гурван чиглэлийг Засгийн газрын хурлаар ярьж дэмжээд чуулганаар хэлэлцээд, хэлэлцэх эсэхийг нь дэмжчихсэн байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна