Д.Батлут: Дүрмийн бус харилцааны асуудал дээр онцгой анхаарал хандуулж байгаа

Х.Есү
Өчигдөр 15 цаг 55 минут

Батлан хамгаалын сайд Д.Батлутаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр, "Бид бүхэн дүрмийн бус харилцааны асуудал дээр онцгой анхаарал хандуулж байгаа. Зэвсэгт хүчний анги салбарууд дээр дүрмийн бус харилцаа байлгахгүй тал дээр, мөн офицер ахлагч нар, цэргийн хугацаат албан хаагчдыг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. 

Энэхүү дүрмийн бус харилцаатай холбоотой асуудал дээр Батлан хамгаалахын сайдын зүгээс Жанжин штаб болоод харъяа бүх байгууллагуудад тодорхой чиглэл үрргүүдийг өгч байгаа. 

Дүрмийн бус харилцаа байх ёсгүй. Цэргийн ангиудад бид өөрсдийн хүчээр камержуулалтыг хийж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна