Ш.Раднаасэд: Би Засгийн газрыг магтсаны шагнал болгож ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдоогүй

Х.Есү
Өчигдөр 16 цаг 06 минут

УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдсон нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. Уг асуудалтай холбогдуулан түүний байр суурийг тодрууллаа. 

Тэрбээр, "Засгийн газрыг магтсаны шагнал болгож ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдоогүй. Надад маш олон газраас ажлын санал ирсэн. Шаардлага хангаж байгаа учраас л энэ ажилд орсон. 

Энэ бол захиргааны ажил. Өөрөөр хэлбэл Засгийн газраас ямар бодлого чиглэл баримталж ажиллана түүнийг дагаж явдаг ажил. Түүнээс биш өөрийн гэсэн бодлого чиглэл гаргадаг ажил огт биш" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна