Б.Жавхлан: Дубайд аялж яваа татварын хэлтсийн дарга нарыг ажлаас чөлөөлнө

Х.Есү
Өчигдөр 16 цаг 24 минут

Сангийн сайд Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, " Нийслэл, дүүргүүдийн татварын хэлтсийн дарга нар ажлаа таслаад Дубайд аялж яваа юм байна. Салбарын сайд, дарга нар нь ч мэдээгүй байна. Бүгдэд нь хариуцлага тооцно. 

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн татварын газрын дарга Татварын ерөнхий газрын дарга дээрээ очоод бид явах гэсэн юм гээд хүсэлтээ хэлсэн байна. Тэгэхэд ингэж болохгүй гэдэг зүйлийг хэлсэн юм байна. 

Би албан ёсоор хэлье. Өнөөдөр татварын байгууллагаас, төрийн сангаас, Сангийн яамнаас нэг ч төгрөгийн зардал гарч эдгээр хүмүүсийг гадаадад зугаалуулаагүй. Төсвийн орлого бүрдүүлэлттэй холбоотой ямар нэгэн урамшуулал авсан хүн байхгүй. 

Татварын ерөнхий газрын дарга нь чөлөө өгөхгүй гэж мэдэгдсээр байтал дур мэдэн өөрсдөө гадагшаа явсан байна. Эдгээр хүмүүс ажлаа таслаад явсан. Одоо хэзээ ирэх нь мэдэгдэхгүй. Тиймээс сайдын зүгээс эдгээр хүмүүстээ зохих арга хэмжээг ав гэдгийг хэлсэн" гэлээ. 





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.111.68.3
    8 цагийн өмнө

    Энэ яамны хариуцаж байгаа ажил нэг биш ээ. Яамнаасаа хариуцлага тооцож эхлэх хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.185.238
    Өчигдөр

    өөрсдийн мөнгөөрөө явж харагдаач жилийн эцэсийн орлогын мөнгө

    Хариулах
  • 66.181.181.187
    Өчигдөр

    татварын газрын үнэн царай энэ шүү дээ сайдаа

    Хариулах