Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өнөөдөр (2026.01.08) Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газарт ажиллаж, тулгамдаж буй асуудлын талаар сонсов.
Улсын төсвөөс санхүүжүүлдэг гоц халдварт, зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын үйлчилгээний хөлсийн үлдэгдэл 2.1 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгөх, аймгийн хэмжээнд жилд дунджаар 300 гаруй дуудлага ирдэг тул туулах чадвартай авто машины хэрэгцээтэй байгааг байгууллагын удирдлага танилцуулав.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Төр бизнес хийхгүй, бизнесийг дэмжиж ажиллана гэдгийг тодотгоод түлш шатахуун, томилолтын зардлыг нэмэгдүүлэхэд анхаарч, хувийн хэвшлээр гүйцэтгүүлсэн тарилга үйлчилгээ үлдэгдэл төлбөрийг яаралтай шийдвэрүүлэхийн төлөө ажиллана гэв.
Мөн тэрбээр "Салбарын хэмжээнд үүсээд буй асуудлыг судлан шинжилж, ул сууриар нь шийдвэрлэж, бүс нутгийн онцлогт тулгуурласан бодлого хэрэгжүүлнэ. Тухайлбал, Бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгасны дагуу Хэнтий аймгийн Жаргалтхаан, Биндэр, Батноров зэрэг таван суманд “Орон нутгийн хөгжлийн төв” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр зорьж буйг хэллээ.
Энэ үеэр Аймгийн удирдлагын зүгээс Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгасны дагуу Хэнтий аймагт мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв байгуулна гэж заасны дагуу “Зүүн бүсийн лаборатори” байгуулах зорилт тавин, зураг төслийн ажлыг эхлүүлсэн байгаа бөгөөд дэмжиж ажиллахыг салбарын сайдаас хүслээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна