П.Дэлгэрнаран: Гаалийн хүнд суртал, авлигыг бууруулахаар албан тушаалтнуудыг сольж байгаа

Х.Есү
1 цаг 55 минутын өмнө

Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнарангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Замын-Үүдийн гаалийн үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр иргэдээс олон шүүмжлэл ирсэн. Үүнийг шат шатандаа анхаарч тодорхой арга хэмжээ авах ажлуудыг хийхээр болсон. 

 Гааль дээрх хүнд суртал, авлигалыг бууруулахаар зарим албан тушаалтнуудыг сольж байгаа. Эхний ээлжинд бид гаалийн улсын байцаагч нарт хариуцлага тооцно, зарим хэсгийг сэргээн ажиллуулна. Мөн хүн солиод асуудал бүрэн шийдэгдэхгүй гэж би үзэж байгаа. 

Олон чиг үүргийн байгууллага, алба хаагчдын дунд үүссэн сүлжээ байж болзошгүй. Үүнийг шалгаж тогтоох шаардлагатай" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна