2026 оны Хуур music festival-ийн Showcase бүртгэл эхэллээ

Х.Есү
2 цаг 4 минутын өмнө

Хуур хөгжмийн наадам нь 10-н жилийн ойгоо тохиолдуулан Монгол шилтгээнд 2026 оны 6-р сарын 26-27 ны өдрүүдэд хоёр хоног зохион байгуулагдах гэж байгаа билээ.

Арван жилийн ойн хүрээнд фестивалийн хөтөлбөрийг илүү өргөн цар хүрээтэй төлөвлөж, үзэгч, оролцогчдод зориулсан олон төрлийн шинэлэг үйл ажиллагаа, контентуудыг багтаахаар төлөвлөж байна.

Хөгжмийн наадам дээр тоглох сонирхолтой уран бүтээлчдийн Showcase-ийн бүртгэлийг 1-р сарын 14-24 хооронд авч байна. Showcase нь шинэ залуу уран бүтээлчдэд өөрсдийн уран бүтээл, амьд тоглолтын ур чадвар, хөгжмийн өвөрмөц өнгө төрхийг үзэгчид болон мэргэжлийн продюсерүүдэд танилцуулах бодит боломжийг бүрдүүлэх зорилготой.

Showcase бүртгэл

2026 оны Xyyp Music Festival-д оролцох хүсэлтэй хамтлаг, уран бүтээлч, DJ нар хамрагдах боломжтой.

Бүртгэлийн хугацаа: 2026 оны 1-р сарын 14-24 ний өдрийн дуустал үргэлжилнэ.

Дараах холбоосоор https://forms.gle/oo5CysswpS1w... бүртгүүлнэ үү

Холбоо барих утас: 9810-6070 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна