О.Цогтгэрэл: Дээд шүүх намын дүрмийг бүртгэснээр АН-д дотоод шинэчлэлийн ажил эхэлж байна

Zuv.mn
1 цаг 39 минутын өмнө

Ардчилсан нам уламжлалт 4/11 мэдээллээ хийж байна. Намын дарга О.Цогтгэрэл “Улс төрийн намууд шинэ хуульдаа нийцүүлэн даргаа сонгож, дүрмээ шинэчилсэн. Дээд шүүх дүрмийг хүлээж авч байгаа. Бусад намуудад энэ шинэчлэлийн ажил яваад дуусаж байгаа байх. Харин Арлдчилсан намын хувьд Дээд шүүх дүрэм бүртгэснээр шинэчлэл дуусаагүй. Харин эхэлж байна. Тухайлбал, АН шинэчилсэн бүртгэл явуулж, гишүүддээ ардчилсан үзэл санаа тээгч болохыг бататгасан, чип бүхий гэрэгэ олгоно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ардчилсан намын гишүүн гэдгээс хальж, статус нь ардчилсан үзэл санаа тээгч гэсэн илүү өргөн хүрээнд болж байгаа. Намд үзэл санааны том шинэчлэл хийнэ” гэлээ.

Тэрээр төлөвлөгдөж буй намын дотоод шинэчлэлийн ажлуудын цагалбарыг дараах байдлаар танилцууллаа.

 II.01-III.10-Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл

III.10-IV.01-Намын дотоод сонгуулиудыг зохион байгуулах

IV.7-IV.08-Намын Их хурлыг хуралдуулах

Тэрбээр “Их хурлаар гишүүдийн бүртгэл болон дотоод сонгуулийн үр дүнд бий болсон бүтцийг батлаад, мөн Их хурлаас Үндэсний бодлогын хороо байгуулагдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга сонгогдно. Дээд шүүх намын шинэчилсэн дүрмийг бүртгэснээр намын дэд дарга, ЕНБД чөлөөлөгдсөнд тооцогддог. Шинэ дүрмийг боловсруулах, батлах үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн Н.Ганибалд талархал илэрхийлье. Ингэж цэгцэрсний дараа гадагш чиглэсэн үйл ажиллагаа буюу 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэсэн ажилдаа орно” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна