Аймгийн Засаг дарга нар Ерөнхий сайдтай уулзаад юу ярив?

Zuv.mn
1 цаг 25 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн болон 21 аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж байна. Уулзалтад яригдсан асуудлуудыг танилцуулж байна.

Тулгамдсан асуудлууд

Малын гаралтай түүхий эдийн үнэ-Засаг дарга нарын хөндсөн асуудлуудаас хамгийн олон давтагдсан нь малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ ханш байв. Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж энэ асуудлыг хөндөхдөө Дарханд баригдаж байгаа гээд олон жил болсон арьс ширний үйлдвэрийг

Эрх мэдлийн төвлөрөл-Улсын төсвөөс аймаг орон нутагт хэрэгжих арга хэмжээг Улаанбаатар хотод зарладаг. Энэ ажлуудын жижиг, орон нутгийн ААН хийх боломжтой ажлуудыг орон нутаг руу шилжүүлж болох уу гэдэг асуудлыг нэг бус аймгийн засаг дарга гаргаж тавьсан. Орон нутагт тулгамдсан хамгийн гол асуудал нь ажлын байр нэмэгдүүлэх явдал гэдгийг далимд нь хэлж байв.

Хүнд суртал, хэт их шалгуурыг хөнгөвчлөх-Сургууль, цэцэрлэгт нийлүүлдэг хүнсний хангамжийг хөдөө, орон нутагт дэлгүүрүүд хариуцдаг юм байна. Уг нь хүнсний жижиг цехүүд байдаг ч худалдан авалтыг хийхдээ хэт өндөр шалгуур тавьдаг нь хүндрэл учруулдаг. Улмаар Улаанбаатар хотоос зөөж, мөнгөн урсгалаа гадагш алдаж байгаа аж. Энэ асуудлыг Засаг дарга нар ярьж, хөнгөвчлөх боломжийн талаар судлахыг хүсэж байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна