МАН-ын зодоон 2.0: Хагарал гүнзгийрэх үү... зам салах уу...

Х.Батсайхан
2026/01/20

МАН өмнө нь олон удаа эвдэрч байсан ч дээрээ хөлөө олохтой зэрэг доодуул нь гүйдлээ олоод явчихаж дөнгөдөг нам байв. Зодоонд оролцогч талууд УИХ, Засгийн газрын түвшинд ойлголцоход болдог, доош тэгтлээ гүнзгийрдэггүй байлаа. 

Тэгвэл энэ удаа ялсан тал болох У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Я.Содбаатар тэргүүтнүүд суудлаа олох асуудлыг нэлээд доогуур буюу аймаг, сумдын түвшинд хүргэх төлөвлөгөө зурсан бололтой.

Ирэх гуравдугаар сараас эхлэх дотоод сонгуулиууд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талыг барьдаг намын зүтгэлтнүүдэд хатуухан болно гэсэн бор шувуу намын цагаан байрнаас нисэж байна.

Сүүлийн үед Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг сошиалд шидэн боорлуулах ажиллагаа ч тэндээс шидсэн “чулуу” гэх. Дээр гарсан үл ойлголцлыг хэтэрхий томруулж, нэг, нэгэндээ хаяг шошго зүүх нь намыг хагална уу л гэхээс эвлүүлдэггүй. Чухам ийм эрсдлээс сэргийлэх нь удирдагч хүний алсын хараа, зангараг байх учиртай. 

Нам дотор зодооныг хэтэрхий доод түвшинд аваачна гэдэг олон хүнийг хамруулна гэсэн үг. Олон хүнийг хамрах тусам доргио нь их байх болов уу.    

Дотоод үл ойлголцол, асуудлаа шийдэх тэмцэл нам дотор байх нь хэвийн үзэгдэл ч иргэдийн итгэл дээр тогтдог субъект учраас хэрээс хэтэрвэл аюултай. Намын нэрээр төрийн эрх барьж байгаа этгээдүүдийг эвтэй байгаасай гэж ерөөсөндөө ч ингэж болгоомжилж байгаа юм биш. “Хулан наадахад хулгана сүйддэг” гэгчээр, дээр сууж байгаа хэдхэн хүний эрх ашгаас болж ард түмний амьдрал, улс орны хөгжил хохирдог болсоор удаж байгаа учраас сануулж байгаа юм. Нам доторх асуудлаа шийдэж чадахгүй байгаа улсууд улс орны асуудлыг шийднэ ч гэж юу байх билээ.

"МАН-ын зодоон 1.0"-ийн үеэр  талууд өөрсдийн эрх ашигаа улсынхаас дээгүүр тавьж, УИХ-ын Чуулганы хэвийн ажиллагааг алдагдуулсан. Нэгэн намын хэрүүл талцалыг улс орны хэмжээний асуудал болгосон. 

Ямартай ч ялсан тал нь ялагдсан талаа дэвшүүлсэн үзэл санаа, зорилгыг нь харгалзаад бага ч атугай хүндэтгэж үздэг, зайлууллаа гэхэд аажмаар, “цэвэрхэн” холдуулдаг соёл ямартай ч 2010 оны XXVI их хурал хүртэл энэ намд байсан юм.

2005 оны Ө.Энхтүвшин тэргүүтний “жигүүр” байгуулсан хэрэг, 2007 оны “Элсний 13” гэх нэгдэл, тэдгээрт хамрагдсан кадруудын замналыг харахад энэ бүхэн тодорхой харагддаг.

Харин XXVI дугаар хурлаас хойш ялсан тал нь ялагдсан талдаа хайр найргүй ханддаг шинэ жишиг тогтчихлоо. 2018 онд 32, 33-ын бүлэг гэж хуваагдахад ялагдсан талд орсон улстөрчид өнөөдөр ихэнх нь улстөрөөс арчигдсан. Ялагдсан тал нь нэр хүндгүй улстөрчид, хуваагдлын шалтгаан нь явцуу эрх ашиг байсан, хамгийн гол нь асуудлыг УИХ, Засгийн газрын түвшнээс тэгтлээ доошлуулаагүй учраас энэ хайр найргүй дайн төдийлөн олон нийтэд анзаарагдаагүй. Энэ удаагийнх харин маш бохир, хүч түрсэн байдлаар явж байгаа учир хор уршиг ихтэй байж мэднэ.

Тодруулбал, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулган, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолыг хүчингүйд тооцсон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, АТГ-ын сүдүүлэгтэй холбоотой худлаа, үнэн нь мэдэгдэхгүй мэдээллүүд гэх мэт дээр дуугүй тэвчсэн намын жирийн гишүүдийн тэвчээрийн утас тасарч мэднэ.

Хэрвээ III-IV сард намын дотоод сонгуулиуд МАН-ын зодоон 2.0 болж, өмнөх шиг шударга бус явагдах юм бол асуудал “хуваагдах” биш, нэмсөн зам салах тийшээ явж тун магадгүй байна. 



Сэтгэгдэл (28)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.31
    2026/01/27

    Хөдөө орон нутагт саяхны ОЮукын засаг унагах Зандка засаглах өдрөөс эхлэн биднийг Түгжил ,Дүлзэнгүүд гэж нэрлэн шоглох боллоо.МАН-ын хагарал УИХ дотроо Ил болж Засагт байсан сайдууд нь Түгжилдэхээр арга ч үгүй биз.Одоо Эв Эе-ээ олохгүй бол 2017,2028 оны сонгуульд орон нутагт Ширэн нүүрлээд зүтгэдэг намын гишүүд дэмжигчидэд хүндхэн байна шүү

    Хариулах
  • 202.9.41.56
    2026/01/21

    Энэ сайтуул элдэв таамаг дэвшүүлж ванга царайлж иргэдийг улс төржүүлж талцуулдаг, улс төрчдийг намуудыг тараан бутаргахад онцгой үүрэг гүйцэтгэдгээ больчихмоор. Хэвлэл мэдээллийг цахим орчныг хэрүүл хараалаар дүүргэсэн нь новшийн мөнгөний сэтгүүлч сайтууд шүү

    Хариулах
  • 66.181.182.164
    2026/01/21

    Ард түмний дэмжлэг, бага хурлын дэмжлэг байхгүй Зандан тооноор орж ирээд толгой дээр суугаад ЕӨК сайн шүрүүпдэж байна даа. Маш муу пи ар хийгээд байна. Унах вий өндоөөс.

    Хариулах
  • 202.126.91.105
    2026/01/21

    Хөдөө орон нутгийн намын удирдлагууд ыг бүгдийг нь сольж байж. МАН. Цэвэршинэ

    Хариулах
  • 202.9.41.65
    2026/01/21

    Зандан Их хурлаас 71 гишүүний саналаар огцорсон огцорсон биз дээ. Оюун Эрдэнийг ЕРӨНХИЙЛӨГЧ огцруулсан иргэд мэдэж байгаа

    Хариулах
  • 59.153.114.28
    2026/01/21

    Хүрэл зэвсэг төмөр зэвсгээс дор эд дээ.

    Хариулах
  • 202.179.26.83
    2026/01/20

    Буруу замаар орж явбал буцахдаа чулуу тээнэ гэдэг болов

    Хариулах
  • 66.181.179.80
    2026/01/20

    Сүхээр эхлээд сүхээр дуусах юм гээ биз дээ дуусаг дуусаг

    Хариулах
  • 103.212.117.22
    2026/01/20

    ХҮРЭЛСҮХ ОЮУНЭРДЭНИЙГ улаан цайм УИХ дээр огцруулах асуудлыг уих ийн гишүүдэд уриалаад огцруулсан энэ нь намыг хагалах суурыг тависан гэж бодож байна

    Хариулах
  • 103.168.34.77
    2026/01/20

    Ардын намын луйварчдын хоорондын тулаанд ард түмэн хохирч байгааг энэ хулгайчууд огтхон ч тоохгүй албан тушаал авлигын төлөө улайрч улс орон ард түмнийг уландаа гишгэж байна

    Хариулах
  • 103.212.118.226
    2026/01/20

    Нам гэх нэрийн дор хулгайч луйварчид л байна. Өсөхийн өлөн новшнууд улс орныг самарч дууслаа. Монголд Непал цаашаа болж

    Хариулах
  • 202.9.47.16
    2026/01/20

    Хүрэлсүг юу хийсэн бэ? Том ам гарсан одоо юу ч байхгүй. Намаа хагалан бутаргаж будаа болгоод буух юм бн л да

    Хариулах
  • 202.55.188.34
    2026/01/20

    Hurelsuh tatvar emiin huvi Zaya todorhoi

    Хариулах
  • 103.212.118.220
    2026/01/20

    Хэн хамгийн шилдэг бүүр супер Хулгайч тэр л ялна даа тиймээ Хулгайч ард түмээн

    Хариулах
  • 59.153.113.114
    2026/01/20

    Ер нь бол Занданшатар тооноор орж ирээд намыг юу ч биш болгож б на даа.Энэ хүнтэй 2028 онд сонгуульд орвол баларна шүү дээ Эртхэн шиг Учралдаа өгөөд зайлбал на ард түмэнд хэрэгтэй дээ.Э

    Хариулах
  • 202.9.40.103
    2026/01/20

    Еөрнө огцорч тарсан дээр дээ

    Хариулах
  • 66.181.187.155
    2026/01/20

    Залуус нь тусдаа нам байгуулчихаасай. Тэгвэл рeформ хийх давгүй нам гарч ирнэ дээ. Сая үнэндээ залуусаа Хүрэлсүх хөдөлгөхгүй байсаар 6 жил болгосон

    Хариулах
  • 202.126.88.199
    2026/01/20

    Хулих Хурандаа л Монгол улсын сүйрүүлэхгүй байгаасай!!! Боловсрол мэдлэггүй хүмүүс аюултай шүү!!

    Хариулах
  • 66.181.189.78
    2026/01/20

    Ухаа худгаас угжуулагчид уих, зг-ыг эзэлчихлээ, ирэх сонгуульд ялалт гол биш, Ухаа худгаа л мсэсдээ аваад үлдэх нь гол бололтой, Ухаа худгийг төрд авна гэсэн Оюук, Амарбаясгалан, Булгантуяа нарын нөхдийг няц дарав, Хятадууд шуурхай юм, тэдэнд үйлчлэгчид ч тэдэндээ үнэнч юм

    Хариулах
  • 109.70.100.7
    2026/01/20

    Амарбаясгалан цахим имэйлээ facebook хуудас дээрээ оруулдаа

    Хариулах
  • 103.229.120.139
    2026/01/20

    УГААС ШУДРАГА ЁС ТОГТООВОЛ АРД ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ ЮМ ДАА. ХООРОНДОО ЗОДОЛДООД МУУДААД БАЙВАЛ АРД ИРГЭДЭД МУУ ГЭДЭГ ЧИНЬ ХУЛГАЙ ЛУЙВАРТАЙГАА ЭВЛЭРЭЭД СУУНА ГЭСЭН ҮГ БАЙХДАА.

    Хариулах
  • 103.168.34.149
    2026/01/19

    Ene zodoon yahav , ter olon mungu zavishij dotood gadaadgui tuilsan , unuudur ch tuilj bgaa nuur hagarsan luivarchidaa l huuliin daguu arga hemjee avah yostoi ! ard tumenii amidral hymraad bhd gadni hul bumbugchidiig demjij say sayaar dollar guivuulj bsn said nartaa l darui arga hemjee avch zohitsuulah heregtei , yun uvuliin olimpiin tamirchidiig ahlaj yvah ve ? 461 dee tushaa !

    Хариулах
  • 66.181.187.57
    2026/01/19

    Заналтайгаар өмнөхөө үгүйсгэж халаа сэлгээг хавтгайруулвал хагарал гүнзгийрэн талцаж нам нь унаж төр нь гацаж, иргэд улам ядуурна гэдэг

    Хариулах
  • 178.174.229.45
    2026/01/19

    ARDIIN NAMIIN GALZUUCHUUD BUGD BULSHINDAA OROOSOI

    Хариулах
  • 202.126.89.67
    2026/01/19

    За тийм юм гэж юу байдаг юм бэ?

    Хариулах
  • 66.181.188.100
    2026/01/19

    Учрал дарга минь УИХ ын даргын суудлаас МАН ыг ялалтанд хүргэх нь юу л болдоо ! Намын хамт олны итгэлийг алдаж болохгүй! Хэн нэгний дохио зангаагаар ч ажиллаж болохгүй шүү!!!

    Хариулах
    • 59.153.114.28
      2026/01/21

      Учрал дарга хулхи хурандаагаа их дагавал ачуулна.

    • 103.9.88.154
      2026/01/19

      Зам салсан нь дээр байхаа