Дөрөвдүгээр дулааны цахилгаан станцад гэмтэл гарч хотын зарим хэсэгт тогны хязгаарлалт хийгээд байна. Уг асуудалтай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 69 зуух залгаатай ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар 65 зуух ажиллаж байна. Таван зуух дээр гэмтэл устгах ажил хийгдэж байна. 49 турба генератораас 43 нь ажиллаж байна. Гурван турба генератор дээр гэмстэл устгах ажил хийгдсэн байдалтай байгаа.
Өчигдрөөс эхлээд цахилгааны хязгаарлалт хийсэн. 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 06.20 цагт “ДЦС-4”-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааны 161 МВт хэрэглээг хязгаарласан. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуух руу орж байгаа нүүрс 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 18 цагт хөлдөж бөглөрснөөс ачаалал 120 МВт-аар буурч, хязгаарлалтын хэмжээ нэмэгдсэн.
Үүссэн асуудал одоогоос нэг цагийн дараа гэхэд гайгүй болох байх гэж бодож байна.
Намайг юу ч хийгээгүй огцрох ёстой гэж улс төржиж болохгүй. Би сайдаар ажиллахдаа эрчим хүчний эх үүсвэрийг 50 хувь нэмэгдүүлж, чадан ядан ажиллаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.238
huts muu lalar zail idej hanaagvi yu sda chni
Хариулах