Уур амьсгалын үндэсний хорооны 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа

Х.Есү
1 цаг 14 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан Уур амьсгалын үндэсний хорооны хуралдаанаар Үндэсний хорооны 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. 

Мөн Монгол Улсын уур амьсгалын бодлогын шинэ шат болох Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний бодлого, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх асуудал, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 2024–2025 онд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэв. 

Хуралдааны төгсгөлд Шадар сайд Уур амьсгалын үндэсний хорооны хурлыг жилд хоёроос доошгүй удаа тогтмол хуралдуулах, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг 2026 оны 12 дугаар сарын 15-ны дотор холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг үүрэг болголоо.

Тэрбээр, Уур амьсгалын үндэсний хорооны үйл ажиллагааг зөвхөн холбогдох яамны танилцуулгаар хязгаарлах бус, салбар бүрийн хэрэгжилтийн тайлан, уялдаа холбоо, гишүүдийн идэвхтэй оролцоо, хамтын хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Үүний хүрээнд хорооны хурлыг тогтмолжуулж, шийдвэрийн хэрэгжилтийг хянах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож, үйл ажиллагааг бодит үр дүнд чиглүүлэх шаардлагатайг онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна