Ц.Сандаг-Очир: Эрчим хүчний салбараас хассан 20 тэрбум чинь зам барилга, гишүүдийн төсөв болж хувирсан

Х.Есү
1 цаг 24 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "2026 оны төсөв хэлэлцэж байхад эрчим хүчний салбарын асуудал яригдсан. Энэ салбарын тоноглол муудсан, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байна гэж хэлсэн. Төсөв хэлэлцэх үеэр эрчим хүчний салбарын урсгал зардлаас 20 тэрбумыг хассанаас үүдэж, засвараа хийж чадаагүй гэсэн. 

Ингэж хасчихаад асуудал үүсэхээр араас нь яриад байж болохгүй. Инженер техникийн ажилчид та биднийг дулаан хонуулахын тулд яаж ажилладгийг мэдэх хүн ховор. Эрчим хүчний салбарын урсгал зардлаас 20 тэрбум төгрөг чинь голдуу зам барилга, орон нутгийн гишүүдийн төсөв болоод хувирчихсан шүү дээ. 

Төсөв танах нь гоё сонсогдож байгаа ч эрэмбэлэх ёстой. Өндөр хөгжилтэй оронд ч тог тасардаг. Төсвөө зөв хуваарилж чадаагүйгээс л дулааны цахилгаан станциуд нь эдэлгээ даахааргүй болсон. 

Шаардлагатай төсөв хөрөнгийг нь л танаж хасахгүй байх хэрэгтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна