А.Ариунзаяа: Бүх нийтийн амралтыг хуулиар зохицуулах ёстой

Х.Есү
1 цаг 46 минутын өмнө

УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Би битүүний өдрийг амралтын өдөр нөхөж ажиллахыг дэмжихгүй байгаа. Битүүний өдрийг үгүйсгээгүй амралтын өдөр чинь хуулиараа зохицуулах ёстой. 

Битүүний өдөр бүх нийтээр амаръя гэдэг шийдвэр иргэдэд таалагдах шийдвэр мөн үү гэвэл мөн. Гэхдээ бид хуульчлах ёстой шүү. Хэрэв Засгийн газар өөрөө ингээд шийдчихдэг юм бол хуулиар ч яах вэ дээ. Жил болгон л ингэж шийдээд л явж байхгүй юу. 

Гэнэт ингэж шийдвэр гаргахаар хил, гаалиар гарах асуудал, аялал жуулчлалын компанийн нислэгүүд гээд олон төлөвлөгөөт ажилд хүндрэл бий болгож байна" гэлээ. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна