Т.Доржханд: Би улс төрөөс өнөөдөр ч гарч болно

Х.Есү
1 цаг 27 минутын өмнө

Дулаан цахилгаантай холбоотой үүссэн асуудал дээр иргэд олон нийт өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Мөн зарим УИХ-ын гишүүд Шадар сайд Т.Доржхандыг хариуцлага хүлээн улс төрөөс явах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлээд байгаа билээ. 

Тэгвэл Т.Доржханд өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү хэлжээ. 

Тэрбээр, "Улс төрөөс өнөөдөр ч гарч болно. 

Харин хэн популизмыг сөрж, иргэдэд таалагдахгүй ч алсдаа улс оронд хэрэгтэй ажил хийх вэ?

Дэлхийн дайнууд 100 жил эрчим хүч дээр үүссэн. Өнөөдөр улам бүр хурцдаж байгааг Венесуалийн жишээнээс харж болно.

БҮТЭЭЛЧ ОЮУН УХААН (artificial intelligence) эрчим хүчний хэрэглээг огцом өсгөж дэлхийн улсууд цэвэр эрчим хүч, чухал ашигт малтмалын нөөцийг хэн хянах вэ гэж илүү өрсөлдөж байна.

Гэтэл Монгол Улс эрчим хүчний газрын дор болон дээр хангалттай нөөцтэй боловч 40 жил цахилгаан станц бариагүй. Учир нь Төр үнийг өртгөөс нь бага түвшинд хатуу барьсан.

Эрчим хүчний бие даасан байдлыг хангахаар 2025 оны 9 дүгээр сард Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулагдаж үнийг өртөгт дөхүүлсэн.

Үр дүнд нь төслүүд эдийн засгийн үр ашигтай “bankable” болж 8.0 их наядын санхүүжилт Төрд биш хувийн секторт боссон.

Харин популист улстөрчдийн шахалтаар хороо 1 жил ч хүрээгүй татан буугдсан. Одоо тэдгээр хүмүүс нь ам асууж байх шиг байна.

Монгол Улсад төмөр зам тавих гэхээр өргөн царигтай бол гэж шахдаг, цахилгаан станц барих гэхээр Хятадууд Монголыг эзэллээ гэж орилдог та нар шиг Ояа, Мояа, Женкочдоос айж зугтдаг нь би биш" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.160
    10 минутын өмнө

    Хэн ирээд хийх вэ гэнэ үү ? Чи 3,5 ард түмнээс чамаас өөр хүн олдохгүй гэх гээд бна уу?Ядарвал өвгөн ах нь иаягаа тулаад очие адаг нь чам шиг луйвар хийхгүй.

    Хариулах