АН-ын дарга асан Л.Гантөмөрөөс АН-д өрнөх гэж буй шинэчлэлийн талаар байр суурийг нь сонсжээ.
Тэрбээр “Би О.Цогтгэрэл даргаас нэг л зүйлийг хүсэж байгаа. Дотоод сонгуулиуд болон бусад юмаа шударга хийгээрэй. Одоо манайхан бол “Фракциуд бүх юмаа хувааж авъя” гээд даргыгаа зовоож байгаа, би мэдэж байна. Гэхдээ фракцуудын хувааж иддэг хоолны сав нь улс төрийн нам биш, над шиг бүгдийнх нь эрх ашгийг хангая гэвэл энэ нам урагшаа явахгүй. Бор зүрхээрээ, Ч.Лодойсамбуу шиг залуучууд төрөхгүй. Фракциудын цаана халхлагдаад л үлдэнэ” гэж хариулжээ.
Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл II.01-III.10-ны хооронд болж, III.10-IV.01-ний хооронд дотоод сонгуулиуд болно. Улмаар IV.7-IV.08-нд намын Их хурлыг хуралдаж Үндэсний бодлогын хорооны шинэ бүрэлдэхүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга сонгогдох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна