Ардчилсан намын дэргэдэх “Гэрэгэ” бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар Х.Номингэрэлийг томилжээ.
Хүрээлэнгийн Удирдах зөвлөл хуралдаж, гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад хүсэлт ирүүлсэн нийт 13 нэр дэвшигчийн хүсэлтийг хэлэлцсэний үндсэн дээр уг томилгоог хийсэн байна.
Х.Номингэрэл нь төр, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудад ардчилсан ёс, хүний эрх, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр бодлогын судалгаа мэдээлэл боловсруулах, сургалт, зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн чиглэлээр ажилласан 18 жилийн туршлагатай.
Тэрбээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан. Х.Номингэрэл нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, Төв Европын Их Сургуулийг Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүй магистр зэрэгтэй төгссөн аж.
“Гэрэгэ” бодлогын судалгааны хүрээлэнгээс грагасан мэдэгдэлд “Ардчилсан намын үнэт зүйлс, ардчилсан засаглал, эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөө нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад судалгаа, нөлөөллийн дэмжлэг үзүүлэх, намын гишүүд болон иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих үйл ажиллагаа явуулах болно” гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна