Х.Булгантуяа: Би оргон зайлаагүй, Монголдоо байгаа

Т.Отгонсувд
1 цаг 38 минутын өмнө

УИХ-ын дэд даргаар ажиллаж байх үедээ Үндсэн хууль зөрчсөн хурал даргалсан нь ҮХЦ-ээс тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэсэгтээ нам гүм байсан. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа цахим хуудастаа тайлбар хийжээ. Тэрбээр "Намайг оргон зайлж гадаад явсан гэх ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ сошиалд түгээжээ. Би монголдоо байгаа. 2025 оны 11 сард олон улсын хуралд цөөн хоног яваад ирсэн. Ингэхдээ УИХ-с холбогдох зөвшөөрлөө авч, МАН-ын дарга Н.Учралд мэдэгдсэн. Өөрөөр хаашаа ч яваагүй монголдоо өвөлжиж байна.

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус чуулган ирэх сард болох тул намын удирдлага, холбооны хамт олонтойгоо уулзаж бэлтгэлээ хангаж байна .

Маргааш хүүхдүүдийн хичээл эхлэх гээд дутуу даалгаврыг нь хийлгэх, дэвтэр номыг нь бэлдэх ээж, аавын их ажил манайд ид өрнөж байна. Та нар адилхан уу" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна