Төрөөс эрчим хүчний салбарт хийх шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийн цахилгаан станцуудыг хувьчлах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхээр зэхэж байгаагаа зарласан билээ. Энэ хүрээнд явагдах хамгийн том хувьчлал нь “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн хувьчлал юм. Тэгвэл хувчлах шийдвэр гарснаас хойш Нийслэлийн эрчим хүчний хэрэглээний талаас илүүг хангадаг тус станц эвдрэл гэмтлээс салахаа байсны учир юу вэ.
Тэр тусмаа захирлыг нь барьж хорьсны дараа ийм зүйл болж байгаа нь тохиолдлынх уу. Авлигын хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг өмгөөлөх гэсэнгүй. Гэхдээ цаг хугацааны хувьд яах аргагүй ингэж өрнөж байна.
Сануулъя.
2025.XII.25. Засгийн газраас Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д танилцуулав. Төсөлд зааснаар дараах аж ахуй нэгжийг заасан хувь хэмжээгээр хувьчлахаар заасан. Үүнд:
2026 оны нэгдүгээр сарын 16. “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг 10 аймагт ДЦС барих төслийн зөвлөх үйлчилгээний хөлснөөс хувьдаа завшсан хэмээн АТГ-аас дайчлан баривчилж, хорьж шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдлаа.
2026 оны нэгдүгээр сарын 20. “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн зуухны хайлах гадаргууд гэмтэл гарав. Засварын ажил эхлүүлж, хэрэглэгчдийн эрчим хүчийг хягзаарлаж эхэллээ.
2026 оны нэгдүгээр сарын 26. “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн 7 дугаар зууханд гэмтэл гарч, засварын ажил эхлүүлэн, хэрэглэгчдийн эрчим хүчийг хязгаарлаж эхэллээ.
Ийм үйл явдлууд өрнөж байна. Н.Тавинбэхийг холдуулаагүй бол "ДЦС 4" дээр дараалсман гэмтлүүд гарах байсан уу, мэдэхгүй.
Ямартай ч өрнөж буй үйл явдлууд “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийг үнэгүйдүүлэх үр дүнтэй гэдэг нь хэнд ч тодорхой. Урьдач нөхцөл, гарч болох үр дүн асар их ашиг сонирхол, мөнгөтэй холбоотой учраас авлигатай тэмцэх нь хэдий төрийн тэргүүлэх зорилт ч асуудлыг харах өөр өнцөг байгаа гэдгийг энэ явдал харуулж байх шиг.
“ДЦС 4”-д нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн үү. Эсвэл иргэний нисэхийн компаниа үнэгүйдүүлж байгаад онгоцуудыг нь нэг төгрөгөөр /!!!/ хувьчилсан түүх давтагдах гээд байна уу…
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.131
Yg ezen holbogdogchiig n yagaad barihgui bainaa ene bol tsever helmegduulelt shuuu. Ar hudargaar n huvichlalt yvagdahneeee
Хариулах103.212.162.15
Ээ хөөрхий. Юу ч мэдэхгүй хөлсний бичээч
Хариулах203.17.23.24
Хувийн ашиг сонирхолоо хэрэгжүүлэхийн тулд хүн хэлмэгдүүлэх ээ больчих оо! Тавинбэх инженер л энэ талаар дуугарч байсан даа!
Хариулах66.181.180.248
Zasss tavin beh luivarching chin harin sain medhiin bn...hogiin jinhen shunaliin tulamshde
59.153.113.134
Зуухны халах гадаргуу гэдэг юм.Хайлуулаад байгаарай ккк
Хариулах103.11.195.66
tumur hailuuldag bailgui yaahav medej yrina shuu, hailah gej togoo baridag yumaa
66.181.182.41
Яасан ч шуналдаа цаддаггүй бэрдүүд вэ Нэг л мэдэхэд хорвоогийн мөнх бусаас зйлч авилгагдаж чадахгүйгээс хойш
Хариулах66.181.161.58
Зандан. Огцороо. Төрийн. Өмчийг. Хувьчлахгүй. Шүү
Хариулах