УИХ-ын гишүүн У.Отгонбаярын санаачилсан "Тунгалаг мэлмий хүмүүнлэгийн аян"-ы хүрээнд 1126 иргэнд хараа зүйн оношилгоо хийжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: "БНСУ-ын “Южин оптикал” эмнэлэгтэй хамтран “Тунгалаг мэлмий” хараазүйн цогц үйлчилгээ үзүүлэх хүмүүнлэгийн аяныг 2025 оны 09 сарын 16-17-ны өдрүүдэд Эрдэнэцагаан суманд зохион байгуулсан.
Нийт 1126 иргэнд Хараа зүйн оношилгоо хийж,
Ойрын болон холын харааны шил зүүх шаардлагатай иргэдэд тохирох шилийг бэлэглэж
Зайлшгүй тохируулах шаардлагатай 264 иргэнд БНСУ-д харааны шилийг бэлтгэн ирж гардуулсан юм.
Мөн тус аяны хүрээнд сумын ЕБС-ийн сургуулийн 140 гаруй хүүхдэд хараа зүйн оношилгоог нэмэлтээр хийж улмаар харааны шил зүүх шаардлагатай хүүхдүүдийн шилийг мөн БНСУ-д бэлтгэн авч ирсэнээ өнөөдөр гардуулж өглөө.
Эх орны хойчийн ирээдүй болсон бяцхан сурагч хүүхдүүддээ суралга, хөдөлмөрийн арвин их амжилт хүсье" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна