Албан тушаалтнуудын талаарх сөрөг мэдээллийг нууцлах 2.2 тэрбумын гэрээг хуулийн байгууллагад шилжүүлжээ

Х.Батсайхан
1 цаг 26 минутын өмнө

Хууль зүйн сайд Б.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байгуулсан “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

Тодруулбал, 2024 оны 11-р сарын 12-ны өдөр тухайн үеийн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо болон ИБУИНХУ-ын иргэн Маурис Даффи, Ричард Боули нарын хооронд байгуулсан "Нууц эвлэрлийн гэрээ" байгуулж, Монгол Улсын зарим төрийн албан тушаалтанд хамаарах сөрөг мэдээллийг бүрэн устгах, цаашид ижил утга, агуулгатай мэдээллийг олон нийтэд түгээхгүй, хэвлэн нийтлэхгүй байхаар тохиролцжээ. 

Монголын талаас 468,008.22 фунт стерлинг буюу 2.29 тэрбум орчим төгрөгийг ИБУИНХУ-ын иргэдэд төлөхөөр тохиролцсон талаар албан бичигт дурджээ. 

May be an image of ticket stub and text



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.59.189.228
    1 минутын өмнө

    муу хар бамбай булчирхайт лалар минь ШҮҮХ , ЦАГДАА -гаа эхлээд шинэчилж журамд оруулаач.. Сайд ухаантай юм бол… хар эргүү намчирхсан илжиг

    Хариулах