Багш, эмч нарын цалинг бодитой нэмэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ

Х.Есү
1 цаг 34 минутын өмнө

Багш, эмч нарын цалинг бодитой нэмэх шаардлагыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.

Тэд шаардлагадаа 

"Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийн хоорондын уялдаа холбоогүй байдал, цалин хөлсний алдаатай тооцооллоос үүдэн 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ёстой байсан цалингийн бодит өсөлт зорилтот бүлэгтээ хүрч, чадахгүй хөдөлмөрчдийн итгэл үнэмшлийг хөсөрдүүлэх нөхцөл байдал үүсгээд байна. 

Үндсэн цалинг нэмсэн боловч нэмэгдэл хөлсийг хуучирсан бага дүнгээс тооцож байгаа, мөн зарим төрлийн нэмэгдлийг хасаж байгаа зэрэг нь ажилтнуудын бодит орлогыг өсгөх биш, харин ч тэднийг хохироож буй үйлдэл юм.

Иймд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дээрх зөрчлийг яаралтай арилгаж хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах тухай шаардлагыг энэхүү албан бичгээр хүргүүлж байна. Засгийн газрын тэргүүний хувьд та уг асуудлыг анхааралдаа авч, тогтоол хоорондын зөрчлийг арилган, хөдөлмөрчдийн дунд үүссэн бухимдлыг нэн даруй шийдвэрлэхийг хүсье. 

Шаардлагыг 2026 оны 02 дугаар сарын 02-ны дотор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд ирүүлнэ үү" гэжээ. 

May be an image of text

May be an image of text

May be an illustration of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна