Узбекистан улс Монголд ураны хайгуул хийнэ

Х.Батсайхан
4 цаг 24 минутын өмнө

Узбекистан улс Монголд ураны ирээдүтэй талбайнуудад хайгуулын төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байгаа талаар тус улсын Дунё агентлаг мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, хоёр тал энэ талаар хэдийнэ тохиролцсон бөгөөд ирэх сард болох хоёр улсын Уул уурхайн яам хооронд Стратегийн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.

Талууд орд илрэх ирээдүйтэй ураны талбайнуудад хайгуул явуулах баримт бичгийг бэлтгэж, Монголын эрх бүхий байгууллагаас лиценз авахад шаардлагатай материалыг бүрдүүлж байгаа аж. Эхний шатанд нөөцийг үнэлэх, цаашдын ажлыг сайжруулахын тулд ойролцоогоор 60,000 шугаман метр өрөмдөхөөр төлөвлөжээ.

Узбекистан улс өөрийн нутаг дэвсгэртээ 2026 онд ураны чиглэлээр Жиззах мужийн Арнасай, Навои мужийн Баруун Кизилкок, Өмнөд Жонгелди, Самарканд мужийн Зүүн Агрон гэсэн дөрвөн төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Тус улс өнгөрсөн 2025 онд 7000 орчим тонн уран олорлосон бөгөөд батлагдсан нөөц нь 139 мянган тонн гэж дээрх мэдээлэлд дурджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна