Г.Дамдинням: Засгийн газар "Рио Тинто"-д гурван хатуу шаардлага тавьсан

Zuv.mn
1 цаг 32 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг, Ерөнхий сайд "Рио Тинто" группын удирдлагуудтай уулзлаа. Улмаар "Рио Тинто" -д "Менежментийн төлбөрийг хоёр дахин бууруул, үнэ өндөр байгаа энэ үед форвард хэлцэл хийж, Монголын ард түмэнд ногдол ашиг өг, өгөөжийн 60 хувь нь Монголд ногдох ёстой" гэсэн хатуу шаардлага тавьсан. Энэ шалтгаанаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээ шинэчиллээ. Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг бууруулах чиглэлд Б.Жавхлан сайдаар ахлуулсан ажлын хэсэг, менежментийн төлбөрийг багасгах чиглэлээр миний бие ахалсан Ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа" гэв. Далд уурхайн нөөцийн тодорхой хувийг эзэмшиж буй Онтрэ ХХК-ийн талаар "Монгол Улсыг хүндэтгэж, ард иргэдийн байр суурийг хүлээн зөвшөөрвөл “Ontre resources” компанитай хамтран ажиллана" гэсэн байр суурийг мөн илэрхийлсэн юм.  

Тэрбээр мөн ОХУ-тай байгуулсан онгоцны түлш тогтвортой нийлүүлэх гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж, батлан, эхлүүлэхэд бэлэн болсон гэж мэдээллийнхээ эхэнд онцоллоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна