Арабын нэгдсэн эмират улс агаарын орон зайгаа хаалаа

Х.Батсайхан
2026/03/17

Арабын нэгдсэн эмират улс Ираны зүгээс ирж буй пуужин болон нисэгчгүй онгоцны довтолгоонтой холбоотойгоор агаарын орон зайгаа өнөөдрөөс тодорхойгүй хугацаагаар хаалаа.

Энэ нөхцөл байдал хэдий хугацаанд үргэлжлэх талаар мэдээлэл алга байна. Ойрхи дорнодтой холбоотой өөр мэдээлэл гэвэл, Иран улс Ормузын хоолойгоор Израиль, АНУ-ынхаас бусад улсын хөлөг онгоцуудыг нэьтрүүлнэ гэж мэдэгдсэн. Үүний дараа газрын тосны үнэ тогтворжих хандлага ажиглагдсан байна.

АНУ-ын тухайд, Ираны заналхийллийг далимдуулан Ормузын хоолойг хяналтдаа авахсонирхолтой, үүндээ олон улсын дэмжлэг авахыг хичээж байгаа ч Итали, Японоос эхлээд улс орнууд татгалзсан хариу өгч байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна