Д.Билгүүдэй: Ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн төлөө Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшинэ

С.Гандэлгэр
40 минутын өмнө

Ардчилсан намын залуучуудын байгууллага Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 15-нд зохион байгуулагдана. Тэгвэл тус сонгуульд АЗХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Билгүүдэй нэр дэвшихээ илэрхийллээ. 

Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Ардчиллын үнэт зүйлийг өвлөн тээж, түгээн дэлгэрүүлэхийн төлөө Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшинэ.

Ардчилсан Залуучуудын Холбоо 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Үндэсний чуулганаа зохион байгуулж, шинэ ерөнхийлөгчөө сонгоно.

2023–2026 оны хугацаанд Ардчилсан Залуучуудын Холбоог амжилттай удирдан, улс төр, нийгмийн олон чухал ажлыг манлайлан хэрэгжүүлсэн ерөнхийлөгч Буянаагийн Ган-Очир танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Миний бие Д.Билгүүдэй Ардчилсан Залуучуудын Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласны хувьд Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.

Өнгөрсөн хугацаанд төрийн захиргаа, олон улсын хамтын ажиллагаа, бодлого боловсруулах болон нам, залуучуудын байгууллагын түвшинд хуримтлуулсан туршлага, мэдлэгээ залуучуудын эв нэгдэл, манлайлал, улс төрийн шинэ соёлыг төлөвшүүлэхэд зориулах болно.

Ажлын туршлага:
• Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
• Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх
• Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга
• Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх
• Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга
• Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хэлтсийн дарга
• Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Үндэсний зөвлөх.

Сонгуульт ажил:
• Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны гишүүн
• Нийслэлийн Ардчилсан Намын хорооны Тэргүүлэгч
• Багахангай дүүргийн Ардчилсан Намын хорооны Тэргүүлэгч
• Ардчилсан Залуучуудын Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
• Ардчилсан Залуучуудын Холбооны Хэрэг эрхлэх газрын дарга

Залуучуудын итгэл, бодит өөрчлөлтийг хамтдаа бүтээцгээе.

Өнөөдрийн сонгууль маргаашийн талцал хуваагдал бус харин ирээдүйн эв нэгдэл, ялалтын үндэс нь байх болтугай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна