Мо Салах Туркийн “Трабзонспор” багт нэгдлээ

Zuv.mn
37 минутын өмнө

Египетийн алдарт хөлбөмбөгч Мохамед Салах Туркийн Туркийн “Трабзонспор” багт нэгдэж, энэ зуны солилцоо наймааны хамгийн том шуугианыг тарилаа. 34 настай супер одын “Ливерпүүл”-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, тэрбээр чөлөөт агент болоод байсан бөгөөд өөрийн хүслээр ийнхүү шийдвэрээ гаргасан байна.

Түүнийг сонголт хийхэд цалин пүнлүү, урамшуулал нөлөөлсөн нь тодорхой ч багийн удирдлагуудын өөр дээр нь түшиглэсэн “Дорнын супер” баг байгуулах төлвлөө гол жин дарсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Мо Салахыг авснаар Туркийн баг Мо Салах, Андре Онана, Руслан Малиновский зэрэг шилдэг тоглогчидтой болж байгаа бөгөөд өнгөрсөн жил улсынхаа АШТ-д гуравдугаарт орсон амжилтаа ахиулж, улсын аварга болон “Аваргуудын лиг”-т амжилт гаргана гэсэн амбийцтай төлөвлөгөө хэрэгжүүлэхээр зэхээд байна.

Мо Салахын хувьд, Английн “Ливерпүүл”-д 444 тоглож, 257 гоол оруулан 123 гоолын дамжуулалт өгсөн, гоол+дамжуулалт үзүүлэлтээр 380 оноо авсан сайхан түүхийг бүтээгээд замналынхаа дараагийн хуудсыг эхлүүлж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна