Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Али Ларижани Израилийн довтолгоонд өртөн амиа алдлаа

Zuv.mn
1 цаг 40 минутын өмнө

Израиль улс өнгөрсөн шөнө Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Али Ларижанигийн байрлаж байсан газарт агаараас цохилт өгсөн гэж мэдэгдсэн. Тэгвэл Ираны төрийн мэдлийн агентлагууд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Али Ларижани дээрх цохилтын улмаас амиа алдсан болохыг баталжээ.

 Али Ларижани нь 2005-2007 онд Ираныг төлөөлж цөмийн хэлэлцээрүүдэд ордог гол хүн байсан бөгөөд 2008 оноос 2020 оны тавдугаар сар хүртэл тасралтгүй 12 жил Ираны Парламентын даргаар ажиллсан нэгэн юм. Ерөнхийлөгч Масуд Пезешкиан түүнийг 2025 оны наймдугаар сард ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилж, шашны тэргүүн Али Хамайнейн зөвлөлд төлөөлөгчөөр оруулж байжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.122.50
    2 минутын өмнө

    Дараагийн Ларижани байжил байгаадаа.

    Хариулах