Израилийн арми өнгөрсөн шөнө Иранд цохилт өгч, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Али Ларижанигийн аминд хүрсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл Ираны Лалын хувьсгалт харуулын корпус Али Ларижанийг хөнөөсний хариу болгож, Израиль руу пуужингийн шинэ довтолгоон эхлүүлнэ гэж мэдэгдлээ. Ерөнхийлөгч Масуд Пезешкиан мөн Али Ларижанигийн өшөөг хатуу авна гэж мэдэгдэл гаргажээ.
Али Ларижани амиа алдсан гэсэн мэдээлэл батлагдсаны дараа Ираны сүүлийн шахын хүү Реза Пехлеви сайшаасан мэдэгдэл хийсэн нь мөн олон улсын хэвлэлээр мэдээлэгдэв.
Али Ларижани нь 2005-2007 онд Ираныг төлөөлж цөмийн хэлэлцээрүүдэд ордог гол хүн байсан бөгөөд 2008 оноос 2020 оны тавдугаар сар хүртэл тасралтгүй 12 жил Ираны Парламентын даргаар ажиллсан нэгэн юм. Ерөнхийлөгч Масуд Пезешкиан түүнийг 2025 оны наймдугаар сард ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилж, шашны тэргүүн Али Хамайнейн зөвлөлд төлөөлөгчөөр оруулж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна