УИХ-ын Хаврын чуулганы эхний хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхлэх товтой ч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа тул одоогоор хуралдаж эхлээгүй байна.
Ардчилсан намын бүлэг Х.Тэмүүжин гишүүний санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлага тавин чуулганыг бойкотлохоо зарласан. АН-ын бүлгийн 42 гишүүн бүлгийн шийдвэрээ 100 хувь дагаж байгаа тул үлдсэн 84 гишүүн ирцээ бүрдүүлэх боломж үлдсэн. Гэвч одоогоор ирц бүрдээгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна