АНУ, Ираны зөрчил нь Тегераны хөгжүүлж буй цөмийн хөтөлбөртэй холбоотой билээ. Тэгвэл зөрчил тэмцлийн гол шалтгаан болсон уг асуудлыг шийдэхийн тулд АНУ урьд өмнө огт тавьж байгаагүй шинэ саналыг Иранд тавьсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Вашингтоны тэрхүү санал нь Иран улс цөмийн хөтөлбөр хөгжүүлэлтээ бүрэн зогсоох, харин АНУ Иранд эрим хүч үйлдвэрлэхэд тохиромжтой бага агуулга бүхий ураныг тогтмол, үнэгүй нийлүүлэх явдал гэнэ.
Ирантай энэ асуудлаар хэлэлцээр хийж буй Жаред Кушнер, Стив Уиткофф нарын зэрэг АНУ-ын төлөөлөгчид энэ мэдээллийг үгүйсгэсэн ч The New York Times сонин уг мэдээллийг эх сурвалжаас авсан гэсэн тодотголтойгоор нийтэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна