Израиль улс өчигдрөөс Ливанд хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн билээ. Тэгвэл энэ шийдвэр барууны орнуудыг илт түгшээж, Канад, Франц, Герман, Итали, Их Британи улсууд мэдэгдэл гаргалаа.
Дээрх улсууд мэдэгдэлдээ хуурай замын цэргийн ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор Ливан дахь хүмүүнлэгийн нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн, Ирантай нийлж, Израиль, АНУ-ын эсрэг хандан улс орноо эрсдэлтэй байдалд оруулсан “Хезболла” бүлэглэлийг буруушааж, зэвсгийг нь хураах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Хуурай замын цэрэг оруулах нь энгийн иргэдэд маш хохиролтой, хүмүүнлэгийн сүйрэлд хүргэхээс гадна олон хүний амь нас үрэгдэж, ард иргэд хоорондоо өш зангиддаг бичигдээгүй хуультай тул энэ нөхцөл байдлаас зайлсхийх чиглэлд хүчин чармайлт гаргах ёстой гэдэгт санал нэгдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна