Б.Бат-Эрдэнэ: АН-ынхан чуулганд суухгүй гэж шантааж хийж байна

Х.Есү
1 цаг 55 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Чуулган 10 цагаас эхлэх ёстой боловч дотор 36 хүн л байна. Ардчилсан намынхан өөрсдөө УИХ-ын даргыг сонгох хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож дэмжсэн. Ер нь хэнийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд байлгах нь Ардын намын асуудал. Үүнийг хэлсэн даруйд энэ бол парламентын асуудал гэж шүүмжлээд эхэлчихсэн байна лээ. 

Парламентад суудалтай таван нам УИХ-ын даргыг сонгох ажлд өөрсдөө гар бие оролцсон. Өнөөдөр бойкот хийж ажил гацаахаасаа илүүтэй өөрсдөө чуулгандаа орж ирээд УИХ-ын даргаа огцруулах асуудлыг хөндөөд явах зарчим нь нээлттэй байгаа. Ний нуугүй хэлэхэд энэ асуудлыг би шантааж гэж харж байгаа. 

Б.Найдалаа эрчим хүчний салбат өөрчлөлт гаргаж чадахгүй байх. Л.Энх-Амгалан бол боловсролын салбарыг шинэчилж чадна. Гэхдээ багш нарын цалинг нэг сарын дотор шийднэ гээд сэтгэл хөдлөлөөр хэлчих шиг болсон" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.246
    8 минутын өмнө

    Үндсэн ажлаа хийхгүй байжээж бүтэн цалин авах уу яадгийн бол?

    Хариулах