Хятадын “бөөрөнд наалдсан дарьтай торх” уйгур үндэстний тухай

Zuv.mn
1 цаг 41 минутын өмнө

Түүх бүхэл бүтэн үндэстнүүдийн хувь заяагаар даажигнах нь цөөнгүй. Манай эриний өмнө Дундад Азийг бүхэлд нь эзэгнэн оршиж байсан хүчирхэг үндстний үр сад уйгурчууд эдүгээ БНХАУ, Казахстан, Турк зэрэг олон улсуудад таран суурьшиж, тухайн газар бүртээ “ад” болж явна.

Энэ байдал хэлц үгэнд нь ч ажиглагдах аж. Жишээ нь “Бүх уйгур хүн туркүүдэд дургүй”, “Казах хүн, хүн биш” гэх мэт. Энэ нь Узбек, Киргизэд ч хамаарна гээд бод доо. Казах, Киргиз, Узбек, Уйгур гэх үндэстнүүдээс бүрдсэн Дорнод Туркестан хэмээх үхрийн бөөр шиг улсаас энэ бүхэн үүдэлтэй. Дорнод Туркестанд багтдаг байсан улс орнуудаас эдүгээ Уйгураас бусад нь тусгаар тогтнолоо олж аваад байгаа билээ.

Харин Уйгурчууд чадсангүй. БНХАУ Афганистанд цэргийн бааз байгуулж, саяхнаас Тажикистанд хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг барьж эхэлсэн.  Ингэснээр уйгурчууд Хятадын хойд хэсэгт тусгаар улс байгуулах гэсэн мөрөөдлөө хойш тавихаас аргагүйд хүрч байх шиг.


Уйгурчуудын бусдыг үзэн ядах сэтгэл нь тусгаар тогтнолоос болсон юм биш, төрөлхийнх гэж үздэг эрдэмтэд ч байдаг юм. Аливаа үндэстэн өөр хүчирхэг гүрний харъяат байдалд орлоо гэхэд хэл соёлд нь их гүрний нөлөө шууд орж ирдэг. Гэтэл Уйгурт тийм биш бөгөөд Хятадад байгаа дурын уйгур айлд ороход хятадын үнэр ч үнэртдэггүй нь гайхалтай. Дээр өгүүлсэн Дорнод Туркестан улсын үед уйгурчууд хамгийн нөлөөтэй үндэстэн нь байж, дайн тулаанд оройлон оролцдог байв. Тийм ч учраас “Цөс ихтэй уйгурчууд хэзээ нэгэн цагт БНХАУ хэмээх Лууг тасар татан хаяна” гэсэн ярианд уйгурчууд их дуртай. Харин үзэн ядуулаад байгаа казах болон турк үндэстнүүд нь тэдний талаар тэс өөр бодолтой байдаг аж.

Нэг турк эр “Уйгурчууд Туркээс салах ёстой” гэж ярьсан уйгурт “Юу гэнэ ээ. Та наад үгээ миний нүд рүү харж байгаад хэлээдэх” гэхэд “Би юу ч яриагүй шүү дээ” гэжээ. Бас нэгэн казах аксакал “Би залудаа олон уйгуртай танил байсан. Заримдаа муудалцах ч явдал гарна. Тэгэхэд “Хоёулаа гудамжинд гараад эр хүн шиг шударга үзчихье” гэж хэлэх уйгур хүн нэг ч таараагүй юм даа” гэсэн байх жишээтэй.

ОХУ-ын иргэдийн дунд “Уйгур бол Хятадын кавказууд. Хүн алах, хүрээ талах, хүчирхийлэх гээд болохгүй юм болгон тэднээс гардаг” гэсэн ойлголт байдаг. Энэ ч үнэний хувьтай гэнэ. Шинжаан Уйгурын автономит мужид Аль Каидагаас дутахгүй зохион байгуулалтад орсон алан хядах бүлэглэл хэд, хэд бий. Тэдгээрээс хамгийн хүчтэй нь “Дорнод Туркестан” нэртэй бүлэглэл байдаг аж. Казахстан болоод Туркт байгаа уйгурчууд ч салан тусгаарлахыг эрмэлздэг талаар явган яриа их байдаг гэнэ.


БНХАУ-ын баруун хэсэгт байрлах Шинжаан Уйгурын автономит мужид эсэргүүцлийн хөдөлгөөн үе, үе гардаг. БНХАУ бол нэр хүндэд нь сэв суулгаж мэдэх дотоод асуудлаа маш их нууцалдаг орон. Энэ нь нэр хүндэд нь бүр илүү гай болох нь ч бий. Шувууны ханиад, хачигны тахлыг дарсаар байгаад орон хүний аминд хүрч, өөрсдөө хүчрэхээ больсон хойно нь л мэдээлж дэлхий нийтийг сэртхийлгэж байсныг л дурдахад хангалттай биз. Хоёр жилийн өмнө гарсан Түвдийн лам нарын бослогын үед амь үрэгдсэн түвд хүний тоог арав дахин багасгаж зарласан нь нэгийг хэлнэ. Тийм ч учраас байдал дээрээ илүү ноцтой үйл явдал болоод байгаа юм биш үү гэсэн хардлага байна. Нострадамусын зөгнөлд “2000 оны эхээр цагаан хэрмийн цаана орших гүрэн задран унана” гэсэн мөрүүд бичээстэй бий.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна