Л.Оюун-Эрдэнэ: Н.Өнөрцэцэгийг хорь гэдэг чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн

Х.Есү
1 цаг 34 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2026.03.11/  NTV телевизийн Лхагвын тойм нэвтрүүлэгт оролцож олон ноцтой зүйлсийн талаар ярилаа. 

Үүний нэг нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хоригдсон асуудал байв.

Л.Оюун-Эрдэнэ: "Заригийн Өнөрөөгөөс хойш сэтгүүлчид маань жоохон айдастай болчихсон байна уу гэж харж байгаа. Үндэсний аюулгүй байдал гэдэг нэрэн дор гүйцэтгэх засаглал дотор байдаг хууль хяналтын байгууллагуудад яаж шууд нөлөөлдөг вэ гэдэг жишээ бол Өнөрөөгийн жишээ мөн л дөө. 

Д.Амарбаясгалан, Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр нарын зургаан улс төрч нийлж суугаад сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорих эсэхийг хэлэлцсэн нь үнэн. Би эсэргүүцсэн ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хорь гэсэн чиглэл өгсөн гэж хэлсэн.

Ганц энэ хэрэг дээр ч болсон зүйл биш. Үе үеийн Ерөнхийлөгч хонгилын түлхүүрийн эзэн нь байсан. Манай хууль хяналтын байгууллага ингэж л ажилладаг . Шүүх хараат бус байдлаа алдсан. Өнөөдөр Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвших сургаар шүүх өмнө нь цагаатгасан шийдвэрээ хүчингүй болгож байна шүү дээ" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.120
    26 минутын өмнө

    Энэ Лхагвын тойм Лодойг орлож гарч ирсэн, манай улс төрчид сандрахаараа "Улаан мик" рүү очерлодог бсан. Одоо Сайханбилиг хүртэл бүх зардлыг даан АНУ д аваачиж ярилцдаг болж

    Хариулах